БАРИМТ БИЧГҮҮД
ИКАО
ТАНИЛЦУУЛГА
Хэрэглэгч нэвтрэх
Тоолуур
Өнөөдөр |
48 |
Өчигдөр |
1408 |
Энэ сард |
14473 |
Нийт хандалт |
1300444 |
-
2008-06-18 » "БАГА" ЛИГ ӨНДӨРЛӨВЭрдэнэт. /МОНЦАМЭ. Л. Батаа/ Волейболын спортын мастер, ахмад тамирчин Ц.Хүүхэндүүгийн нэрэмжит тэмцээн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй »
-
2008-05-29 » Олон улсын мэдээллийн сан (IBRD) ашиглалтанд орлоо.406 МГц давтамж дээр ажилладаг радиомаякуудийг бүртгэх олон улсын мэдээллийн сан (IBRD) ашиглалтанд орлоо. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны (НХҮА) Аэронавигацийн Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зохицуулах төв (Улаанбаатарын ЭХАТ-ны ЗТ / UB RCC) нь 2002 оноос олон улсын КОСПАС-САРСАТ системээс мэдээ хүлээн авдаг (SAR point of contact) Монгол Улс дахь цорын ганц цэг болон ажиллаж байна. Тус төвд КОСПАС-САРСАТ-ын нарийн бичгийн дарга нарын газраас доорхи мэдээллийг ирүүлжээ.
Дэлгэрэнгүй »
-
Иргэний агаарын тээвэрчдийн өдөрт зориулсан Монгол Улсын үндэсний бөхийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдаан 2008 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаанд далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, арслан Х.Мөнхбаатар тэргүүтэй бөхчүүд зодоглолоо.
Дэлгэрэнгүй »
-
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар Хөшгийн хөндийд шинэ нисэх буудал барих тухай гэрээг vзэглээд удаагvй байна. Энэ талаар ИНЕГ-ын Нисэх буудлуудын vйлчилгээ хариуцсан дэд дарга П.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа.
Дэлгэрэнгүй »
-
2008-05-22 » МОНАТКА баг аваргаллаа.TLG-13 төрийн бус байгууллаас зохион явуулдаг 2 дахь удаагийн сонирхогчдын сагсанбөмбөгийн SPRITE лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт Спортын төв ордноо боллоо. Тэмцээнд ИНЕГ-ын МОНАТКА хожиж алтан медаль, цом, 3 500 000 төгрөгөөр шагнагдлаа.
Дэлгэрэнгүй »
-
2008-05-20 » Хамтран ажиллах хэлэлцээр байгуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр 2008 оны 4 дүгээр сарын 10-13-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурагдсан байна. Тэдгээрийн дотор иргэний нисэхийн салбарын хувьд ач холбогдол бүхий “Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны аэронавигацийн алба хооронд Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Ажлын хэлэлцээр”-т монголын талаас ИНЕГ-ын нэрийн өмнөөс ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л. Хангай, оросын талаас Холбооны аэронавигацийн албаны дарга Нерадько Александр Васильевич нар тус тус гарын үсэг зурав.
Дэлгэрэнгүй »
-
2008-05-19 » Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дүнМонгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 83 жил, Иргэний агаарын тээвэрчдийн өдөрт зориулсан Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 25-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй »
-
2008-04-30 » Ширээний теннисМонгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 83 жил, Иргэний агаарын тээвэрчдийн өдөрт зориулсан ширээний теннисний тэмцээн энэ сарын 25-ны өдөр МИАТ Хувьцаат компаний спорт заланд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй »
-
2008-04-29 » Шатрын аваргаа тодрууллаа.
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 83 жил, Иргэний агаарын тээвэрчдийн өдөрт зориулсан шатрын тэмцээн энэ сарын 25-ны өдөр ИНЕГ-ын Сургалтын төвд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй »
-
МНУХ-ны шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн анхдугаар хурал 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж бүтэц зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэв.
Холбооны дүрмийн дагуу УЗ-ийн гишүүдийн хариуцах чиглэлийг тодорхойлон шийдвэрлэв.
Дэлгэрэнгүй »
-
Монголын нислэгийн удирдагчдын холбоо /МНУХ/-ны бүх гишүүдийн хурал 2008 оны 4 дүээр сарын 4-ны өдөр хуралдаж МНУХ-ны тэргүүнийг шинээр сонгов.
Дэлгэрэнгүй »
-
Дэлхийн иргэний нисэхийн байгууллагуудад нислэгийн хөдөлгөөний удирдлага, үйлчилгээ, зохион байгуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор бодит ажиглалтын систем болон газрын навигацын тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн ээлжит үзэсгэлэн бүхий хурал Голланд улсад болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй »
-
2008-03-06 » Бүсчлэлийн нэгдсэн кодын талаар...
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Цахим Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн "Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх", "Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх", "Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох" зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас "Бүсчлэлийн кодыг хэрэглэх, нэвтрүүлэх журам", ЗТАЖЯ-наас "Бүсчлэлийн нэгдсэн код"-ыг тус тус батлан гаргасан байна.
Дэлгэрэнгүй »
-
Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-ийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (USOAP)-ын талаарх танилцуулга, семинарийг ИНЕГ-ын удирдлагуудад энэхүү аудит шалгалтанд бэлтгэх ИНЕГ-ын ажлын хэсгээс 2008 оны 2 дугаар сарын 21-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй »
-
ИНЕГ-ын даргын 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 327 тоот тушаалаар батлагдсан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэргэжлийн зэрэг олгох журмын дагуу 2008 оны 3 дугаар сарын 10-14-нд нислэгийн удирдагчдын мэргэжлийн 3 дугаар зэрэг олгох шалгалтыг ИНЕГ-ын сургалтын төвд авна. Шалгалтанд орох өргөдөл гаргасан, мэргэжлийн зэргийн комиссоос шалгалтанд оруулах шийдвэр нь гарсан нислэгийн удирдагчид 2008 оны 3 дугаар сарын 10-14-ны хооронд ямар өдөр ямар цагт шалгалтанд оролцох тухай саналаа Мэргэжлийн зэргийн комиссын нарийн бичиг /99146064, bat@mcaa.gov.mn/-т ирүүлнэ үү.
Мэргэжлийн зэрэг горилох шалгалтын тестийг тусгайлан бэлтгэсэн асуултуудаас сонголт хийж авах бөгөөд 30 асуулттай тест байна. Тест хэдэн ч вариантаар байж болно.
Дэлгэрэнгүй »
-
2008-02-01 » МОНГОЛ, ХЯТАДЫН ХООРОНД ШИНЭ АГААРЫН ХААЛГА НЭЭГДЛЭЭМонгол, Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд хоёр улсын хооронд шинэ агаарын хаалга нээх хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй »
-
“Сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржvvлэх” тухай Монгол Улсын Засгийн газрын албан даалгаврыг хэрэгжvvлэх ажлын хvрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг ИНЕГ, тvvний харъяа байгууллагууд сар бvрийн сvvлийн долоо хоногийн баасан гарагийг “Нээлттэй өдөр” болгон зарлаж байна.
Дэлгэрэнгүй »
-
2007-12-17 » Ж.Цолмон: Зvvн азийн эдийн засаг хурдацтай өсөж байхад өнгөрөлтийн нислэгийн тоо дахин өсөх боломжтой
2007 он Иргэний нисэхийн салбарын гадаад харилцаанд олон өөрчлөлтийг авчирсан гэж мэргэжилтнvvд vзэж байна.
Энэ онд ИНЕГ-ын урилгаар ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улсын Иргэний нисэхийн салбарын өндөр албан тушаалтнууд болон Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бvсийн төлөөлөгчид манай улсад айлчилж, Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг хийгээд буцжээ.
Дэлгэрэнгүй »
-
2007-10-02 » Талархал
Ноён С.Батмөнх танаа
МУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар байгуулагдсаны 50 жил, Монголын нисэх хүчин байгуулагдсаны 82 жилийн ойн хүндэт медалиар миний бие 2007 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шагнагдсан явдалд гүнээ талархаж байгаагаа танд болон танай улсын Засгийн газарт дахин илэрхийлэхэд таатай байна.
Дэлгэрэнгүй »
-
2007-10-02 » The Gratitude
Dear Mr Batmunkh
I wish to take this opportunity to once again express to you and your Government my most sincere gratitude for the Honourable Memory Medal which was bestowed upon me on Saturday 22 September 2007, on the occasion of the celebration of the 82nd Anniversary of Mongolian National Aviation and the 50th Anniversary of the establishment of the Civil Aviation Authority of Mongolia.
Дэлгэрэнгүй »
Өнөөдөр
Өчигдөр
Энэ сард
Нийт хандалт