Хэрэглэгч нэвтрэх
Тоолуур
Өнөөдөр |
196 |
Өчигдөр |
598 |
Энэ сард |
17755 |
Нийт хандалт |
1232182 |
Түүхэн замнал
ИНЕГ байгуулагдсан тvvхээс Монголын Иргэний нисэхийн vйл ажиллагааг удирдах байгууллага нь анх 1957 онд Агаарын харилцааны газар нэртэй байгуулагдаж, 1980 оныг хvртэл БНМАУ-ын (хуучнаар) Батлан хамгаалах яаманд харъяалагдаж байгаад 1980-1989 онуудад БНМАУ-ын Сн3-ийн дэргэдэх Иргэний агаарын тээврийг удирдах ерєнхий газар /ИАТУЕГ/ (Сн3-ийн 1980 оны 1 дvгээр сарын 30-ны єдрийн 32 тоот тогтоолоор), 1989-1992 онуудад Зам, тээврийн яамны харъяалалд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэл нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж байгаад, 1992 онд Зам, тээврийн ерєнхий газрын дэргэд тєрийн хяналтыг хэрэгжvvлэх vvрэг бухий Агаарын харилцааны газрыг 7 хvний бvрэлдэхvvнтэйгээр тєрийн ємчийн аж ахуйн vйл ажиллагаа эрхлэх улсын vйлдвэрийн МИАТ компаниас салган зохион байгуулсан. 1993 оны 8 дугаар сарын 10-ны єдрєєс Иргэний агаарын тээврийг удирдах газар (ИАТУГ) нэртэй, иргэний нисэхийн аюулгvй ажиллагаа, нислэгийн аюулгvй байдлыг хангах тєрийн хяналтыг гvйцэтгэх, иргэний нисэхийн vйлчилгээ vзvvлэх vvрэг бvхий байгууллага болсон билээ. Ийнхvv иргэний нисэхийг хєгжvvлэх талаар тєрєєс баримтлах бодлого, хэрэгжvvvлэх vйл ажиллагааг 1957 оноос эхлэн дээрх олон нэр хаягтай байгууллагууд эрхлэн явуулж байсаар 1999 оныг хvргэжээ. 1993-1999 оны хооронд ИАТУГ нь єєрийнхєє бvтцэд удаа дараа єєрчлєлт хийж байсан боловч тэр нь зах зээл єндєр хєгжсєн орнуудын иргэний нисэхийн vйл ажиллагааг хэрэгжvvлдэг тєрийн байгууллагын бvтэц, зохион байгуулалт, олон улсын иргэний нисэхийн салбарт мєрдєж байгаа нийтлэг стандарт, шаардлагыг тєдийлэн хангаж чадахгvй байсан учраас олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын стандарт, зєвлємж, бусад орнуудын иргэний нисэхийн салбарын бvтэц, зохион байгуулалтын жишиг, Монголын иргэний нисэхийн салбарт Азийн хєгжлийн банкны техникийн буцалтгуй тусламжаар Австралийн МК1 зєвлєх компанийн хэрэгжvvлсэн MON 1963 тєслийн хvрээнд гаргасан зєвлємж зэргийг vндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 300 дугаар тогтоол, Дэд бvтцийн хєгжлийн сайдын 1997 оны а/14 тоот тушаалаар ИАТУГ нь иргэний нисэхийг хєгжvvлэх талаар Засгийн газрын мєрийн хєтєлбєр, ДБХЯ-ны стратегийн тєлєвлєгєє, vйл ажиллагааны тэргvvлэх чиглэлд тусгагдсан бодлогыг хэрэгжvvлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг vйлдэж байгаа болон тус улсын бvртгэлтэй агаарын хєлгууд гадаад улсад vйлдэх нислэгийн аюулгуй байдлыг хангах, vvний тулд иргэний нисэхийн материаллаг баазыг хєгжvvлэх, тус салбарт дэлхийн тvвшинд хvрсэн техник, технологийг нэвтрvvлэх, нислэгийн хєдєлгєєний болон иргэний нисэхийн аюулгуй байдлыг хангах, нисэх буудлын vйлчилгээ vзvvлэх, эрх зvйн орчныг бvрдvvлэх, мэргэжлийн боловсон хvчнийг бэлтгэх, хангах зорилго, vvрэг бvхий Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг болсон юм. 1999 оны 1 дvгээр сарын 21-ний єдєр батлагдсан Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулиар ИАТУГ-ыг Иргэний нисэхийн ерєнхий газар {ИНЕГ) болгон єєрчилж хуульчлан баталлаа. ИНЕГ нь Монгол улс 1989 онд нэгдэн орсон олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн Конвенци, эгнээндээ дэлхийн 186 орныг нэгтгэсэн НVБ-ын тєрєлжсєн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага INTERNATIONAL CIVIL AVIATI0N ORGANIZAТION /IСАО/ (ИКАО ) -д 1989 онд гишvvнээр элссэнээр олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын ємнє нислэгийн аюулгvй байдал, иргэний нисэхийн аюулгvй байдлыг хангах талаар зохих vvргvvдийг хvлээсэн юм.
Өнөөдөр
Өчигдөр
Энэ сард
Нийт хандалт